Эдийн засаг: Онол, практик сэтгүүлд судалгааны ажлаа нийтлүүлэхийг урьж байна

Эдийн засаг: Онол, практик сэтгүүлд судалгааны ажлаа нийтлүүлэхийг урьж байна.

Сүүлийн дугаараас маань эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээ дэлхийн түвшинд гаргая гэвэл юуг анхаарвал зохистойг дурдсан редакторын зурвасаас эхлээд залуу эмэгтэй төгсөгчдийн ажил эрхлэлтийн шийдвэрт яг юу нөлөөлдөг, импорт, экспортын орлогын мэдрэмжүүдийн талаар танилцах боломжтой.

Сэтгүүлийн магадгүй хамгийн чухал хэсэг нь эдийн засгийн боловсролд тань 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх өрсөлдөөнт бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл бизээ.

Сэтгүүлтэй цахимаар http://econjournal.mn -ээс танилцаж болно. Хэвлэмэл хувилбарыг нь Эдийн засгийн тэнхимээс болон тээврийн зардлыг нь л төлбөл хамтран ажиллагч байгууллага, иргэд шуудангаар үнэгүй авах боломжтой (сэтгүүлийн нарийн бичгээр дамжуулан).