Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XII олимпиадын нэгдүгээр шатны шалгаруулалт 2016 оны 04-р сарын 30-ны Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад 11 сургуулийн 36 баг оролцсоны дотор орон нутгийн төлөөлөл болсон МУИС-ийн Орхон, Завхан сургуулийн багууд байв.
Олимпиадын журмын дагуу СЭЗДС-ийн Гарын таван хуруу, Кейнсийн загалмай, IFE, МУИС-ийн Рекорд, PHEONIX багууд дараагийн шатанд шалгарсан байна.
Олимпиадын дүнг доорхи хавсаргасан файлаас харна уу.
Багийн дүнг энд дарж харна уу.
Хувийн дүнг энд дарж харна уу.
Олимпиадын 2-р шат нь 2015 оны 5-р сарын 15-нд болно.
Олимпиадад оролцсон багууддаа дахин баяр хүргэе.
Жич: Хувийн дүнгээр шагналт байр эзэлсэн оюутнуудын шагналыг 2-р шатанд гардуулна.