Эдийн засгийн тэнхимийн “Хөгжлийн эдийн засаг” профессорын судалгааны энэ удаагийн семинарт ШӨХТГ-ын хамт олон Монгол улсын “Өрсөлдөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийх бөгөөд улмаар биднээс санал дүгнэлт, зөвлөмж авах хүсэлтээ илэрхийлсэн билээ.
Энэ дашрамд, өмнөх долоон хоногт МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд Хуулийн сургуулийн багш нараар хэлэлцүүлж, санал зөвлөмж авсан юм.
Хөгжлийн эдийн засаг профессорын судалгааны семинарыг 2020 оны 10-р сарын 13-ны өдрийн 16:00 – 17:30 цагийн хооронд МУИС-ийн Хичээлийн V байрны 601 тоот өрөөнд болон онлайн хэлбэрээр нэгэн зэрэг зохион байгуулна.
Семинарын хүрээнд хэлэлцүүлэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон ШӨХТГ-ын даргын баталсан хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хүргэж байна.
Та бүхнийгээ үүгээр уламжлан судалгааны семинарт урьж байна. Семинарт оролцож, зах зээлийн тогтолцооны суурь болсон “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”-д үнэтэй санал, зөвлөмжөө өгч, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.