Эдийн засгийн тэнхимийн 2020-2021 оны хичээлийн жилийн тэнхимийн судалгааны семинар нь Макро эдийн засаг, Микро эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг, Эконометрикс гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.
Хөгжлийн эдийн засгийн судалгааны семинарыг эхлүүлж, Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшин “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, сайжруулах санал” сэдэвт судалгааны ажлыг хэлэлцүүлнэ.
Семинар 9-р сарын 15-ны Мягмар гарагийн 16:00 цагт МУИС-ийн 5-р байрны 601 тоот өрөөнд болно.
Department of Economics, National University of Mongolia Facebook хуудсаар мөн явагдана.