Ажлын байрны нэр: Эдийн засгийн багш – 3 /үндсэн/
Заах хичээл:
- Микро, макроэкономиксийн үндэс
- Дунд болон ахисан түвшний макро, микроэкономикс
- Эдийн засгийн математик
- Эдийн засгийн математик загварчлал
Ажлын байранд тавигдах шаардлага:
– Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; (Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй улсад төгссөн бол давуу тал болно)
– Мэргэжил: Эдийн засгийн ухаан
– Туршлага: Тухайн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлын зохих туршлагатай
Ур чадвар:
- Орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн;
- Сургалтын агуулга, технологийн арга барил эзэмшсэн байх;
- Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай байх;
- Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүний талаар мэдлэгтэй байж, сургалт, судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай байх;
- Эх хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх;
- Гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;
- Багаар ажиллах чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
- Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/
Бүртгэл: 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ.
Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136