Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2024 оны 05 дугаар сарын 22 өдөр боллоо. Тус хурлаар магистрант В.Даваасүрэн “Балман бандидын түүхийн зохиолын Монголтой холбогдох хэсгийн орчуулга, эх бичгийн судалгаа” (Удирдагч багш, доктор, дэд профессор О.Дэмчигмаа) сэдэвт судалгааны ажлаар, магистрант Н.Ундармаа “Монгол хэлний орон цагийн байц гишүүн өгүүлбэрийн давтамж, хэрэглээ” (Удирдагч багш, доктор, дэд профессор Ч.Бямбаханд) сэдэвт судалгааны ажлаар, магистрант Ц.Үржин “Монгол бичиг ба кирилл бичгээр унших, бичих чадварыг туршилтын аргаар шинжлэх нь” (Удирдагч багш доктор, профессор Т.Отгонтуул, Удирдагч багш, доктор, дэд профессор С.Булгантамир) сэдэвт судалгааны ажлаар, магистрант Тогтуунзул (Daogetongzhula)“Өвөр монгол хүүхдийн зохиолд нарийвчлал илрэх нь” (Удирдагч багш, доктор, дэд профессор М.Ууганбаяр) сэдэвт судалгааны ажлаар, магистрант Maria (Sovdagarova) “Монгол ардын ерөөлийн үгийн сангийн онцлог” (Удирдагч багш, доктор, ахлах багш Г.Баттогтох) сэдэвт судалгааны ажлаар тус тус магистрын зэрэг хамгааллаа. Магистрын зэргээ амжилттай хамгаалсан суралцагчид болон удирдагч багш, шүүмжлэгчд багш нарт баяр хүргэж цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.