Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж, илтгэл хэлэлцүүлдэг билээ. Энэ удаагийн семинарт Бүгд Найрамдах Франц Улс дахь Зүүн Азийн хэл шинжлэлийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Цэдэндоржийн Сайнзаяа “Монгол хэл төрөл хэлнүүд дэх нэгдүгээр биеийн олон тооны төлөөний үг ᠪᠢᠳ᠋ᠡᠨ бид(н) болон ᠮᠠᠨ ман-ийн хэрэглээний асуудалд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх тул эрдэмтэн судлаач, багш, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим