Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг цуврал семинарт урьж, илтгэл хэлэлцүүлдэг билээ. Энэ удаагийн семинарт БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Угсаатны зүй, Хүн судлалын хүрээлэнгийн доктор, профессор Харнууд Хөхөө ““БНХАУ-ын умардын цөөн тоот үндэстний хэл аялгуунуудын авианы акустик хэмжигдэхүүний нэгдсэн хөмрөг” платформын монгол хэл шинжлэлийн хөгжилд гүйцэтгэх үүрэг” сэдвээр хэлэлцүүлэх тул эрдэмтэн судлаач, багш, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.