“Боловсрол судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэхийг урьж байна

МУИС, ШУС-ийн Боловсрол судлалын тэнхим болон Сэтгэл судлалын тэнхимээс жил бүр хамтран эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” (ISSN:1818-8478) сэтгүүлийн 2025 оны 1-р улирлын дугаарт боловсрол судлал болон сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг судлаач, багш, оюутан та бүхнийг  эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлэн нийтлүүлэхийг урьж байна.

“БОЛОВСРОЛ СУДЛАЛ”-ын судалгааны өгүүллийг uyanga.ts@num.edu.mn, “СЭТГЭЛ СУДЛАЛ”-ын судалгааны өгүүллийг education.psychology@num.edu.mn цахим хаягаар 2025 оны 2 сарын 7-ны өдрийг хүртэл тус тус хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах: 2025.01.10 – 2025.02.07

Редакцын зөвлөл хянах: 2025.02.07 – 2025.03.10

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2025.03.17

Өгүүллийг засах:  2025.03.17 – 2025.03.21

Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2025.03.21 – 2025.04.10

Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр сэтгүүлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай. Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах шаардлагыг баримталж бичнэ үү.

Лавлах утас: 75754400-2331 (Боловсрол судлалын тэнхим)

75754400-2313 (Сэтгэл судлалын тэнхим)

“БОЛОВСРОЛ СУДЛАЛ” СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Нэг. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц бичлэгт анхаарах зүйл

  1. Зохиогч: Өөрийн мэдээллийг сэдвийн дор баруун талыг барьж дараах загвараар бичнэ.
  2. Овог нэр (эрдмийн зэрэг цол, ажиллаж буй газар, албан тушаал, мэйл хаяг)
  3. Товч агуулга: 200-250 үгэнд багтаасан байх (Монгол болон англи хэл дээр байна.)
  4. Түлхүүр үг: 3-10 түлхүүр үгтэй байх бөгөөд нэр үг, холбоо үгийг нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр бичсэн байна.
  5. Өгүүллийн оршил: Өгүүлэлд дэвшүүлж буй асуудлын товч үндэслэл, зорилго, зорилт, таамаглал, түүнийг батлах зорилгоор хийсэн судалгаа, туршилт, түүний арга зүй, боловсруулалт зэргийг бичнэ.Үндсэн хэсэг: Тухайн асуудлын онол практикийн тал, судалгаа, туршилтын үр дүн, түүний боловсруулалт зэргийг дэлгэрэнгүй бичнэ.Дүгнэлт: Үндсэн агуулгын дүгнэлтийг 12-15 мөрөнд багтааж бичнэ.
  6. Нэг бүтээлийг нэр заан эшлэл авахдаа бичлэгийн хэлбэрээс хамааран Fagon & Үoung (1978), аль эсвэл (Murton 1963) гэх,
  7. Олон бүтээлээс нэгэн зэрэг эшлэл хийхдээ хугацааны дарааллыг баримтлах ба нэг зохиогчийн нэг онд гарсан хэд хэдэн бүтээлийг үсгээр ялгана. (Ж: Zahavi 1972; Halliday 1978; Arnold 1981a, b) гм,
  8. Гурваас дээш зохиогч бүхий бүтээлээс эшлэл авахдаа эхний зохиогчийн нэрийн ард # et al., … и др., … нар гм гэж товчлоод оныг бичих,
  9. Давхар эшлэл авсан бол хаалтад хэний, ямар бүтээлээс дамжуулан авснаа заавал бичнэ.

Ашигласан ном зохиолын жагсаалт хийхдээ APA загварыг барьж, дараах нийтлэг журмын дагуу хийнэ.

Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс эшлэл хийхэд:

Бат, Э. (2020), Багшийн хандлага сургалтын чанарт нөлөөлөх нь. Боловсрол судлал. №20(530), МУИС, ЭШБ, Улаанбаатар, 47-55х.

Cole, M. (2009). Culture in development. In M.H.Bornstein & ME.Lamb (Eds.), Developmental psychology: An advanced textbook, (Lawrence Erlbaum Associates Publishers. p.73–123.

Ном, эмхэтгэлээс эшлэл хийхэд:

Батсайхан, Б., Дэлгэржав, М. (2013), Ерөнхий сэтгэл судлал, Улаанбаатар, 281х.

Карен Хорни, (2015), Психология женщины. Самоанализ, Санкт-Питербург, 320с.

Только для мальчиков. Практическая психология. (2000), Пер.А.Федосов. Москва, 257с.

Robin Harwood, Scott A.Miller, Ross Vasta, (2007), Child Psychology. Development in a Changing Society, Fifth Edition, USA, Danver, 657p.

Диссертациас эшлэл хийхэд:

Шефтель Б.И., 1985. Экологические аспекты пространственно-временных межвидовых взаимоотношений землероек Средней Сибири. Автореф. Дис. … канд. биол. наук. М.: ИЭМЭЖ АН СССР. 23 с.

Smith, J. K. 1985. Investigations on the freshwater crab. Ph.D. thesis, University of Durham.

Цахим эх сурвалжаас эшлэл хийхэд:

Huitt, W., & Hummel, J. (2003), Piaget’s Theory of Cognitive Development. Educational Psychology Interactive, Valdosta, GA: Valdosta State University. http://www.edpsycinteractive.org/topics/cognition/piaget.html

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүллийн техникийн шаардлага

  1. Бусад сэтгүүлд хэвлэгдээгүй шинэ бүтээлийг илгээх бөгөөд өгүүлэл эрдэм шинжилгээний шинэ санаа дэвшүүлсэн, практик судалгаатай, судлаачийн өөрийн судалгааны үр дүн байхыг чухалчилна.
  2. Эрдэм шинжилгээний өгүүллийг Times New Roman форматаар бичих бөгөөд бүтээлийн сэдвийг 14, зохиогчийн нэрийг 12, ажлын газрын хаягийг 10, түлхүүр үг, товч агуулгыг 10, өгүүллийн эх бичлэгийг 12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1,5 байна.
  3. Өгүүллийн хэмжээ нь ном зүй орохгүйгээр 5000-7000 үгэнд багтсан байна. Зураг, хүснэгт, график, диаграммын эх зургийг өгүүллээс гадна хавсаргана.Өгүүллийг монгол болон англи хэл дээр хүлээн авна.
  4. Өгүүллийг хүлээн авах, хянах, хэвлүүлэх хугацаа:
    • Өгүүлэл хүлээн авах: 2025.01.10 – 2025.02.07
    • Редакцын зөвлөл хянах: 2025.02.07 – 2025.03.10
    • Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2025.03.17
    • Өгүүллийг засах:  2025.03.17 – 2025.03.21
    • Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2025.03.21 – 2025.04.10
  5. Сэтгүүлийн комиссын гишүүдийн 70 хувь хэвлүүлэхийг татгалзсан тохиолдолд /шинжлэх ухааны чиглэл тохирохгүй, судалгаанд судлаачийн оролцоо бага, өөр ямар нэг төсийн үр дүнг авсан, өмнө өөр сэтгүүлд хэвлэгдсэн, сэтгүүлийн өгүүллийн шаардлага хангаагүй/ өгүүллийг хэвлэхгүй бөгөөд зохиогч руу буцаан илгээхгүй. Харин энэ талаар мэдэгдэнэ.   
  6. Комиссоос хэвлэхээр зөвшөөрсөн өгүүллийн үг үсэг, найруулгын алдааг сэтгүүлийн комисс, нарийн бичиг засварлан, сэтгүүлийн дизайн загварт тохируулах бөгөөд судалгааны үр дүн, өгүүллийн үндсэн агуулгатай засварыг зохиогчид хэлж, засвар хийлгэж болно.
  7. Сэтгүүл хэвлэгдсэний дараа тэнхимээс зохиогч нарт цахим шуудангаар болон утсаар мэдэгдэнэ.

Боловсрол судлалын тэнхим

Сэтгэл судлалын тэнхим