You are currently viewing Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид, боловсрол судлалын магистрт суралцагч, зарим эрэлттэй мэргэжлээр (”Нийгмийн ажил” хөтөлбөр) суралцагчдын анхааралд

Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид, боловсрол судлалын магистрт суралцагч, зарим эрэлттэй мэргэжлээр (”Нийгмийн ажил” хөтөлбөр) суралцагчдын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 103 тоот тогтоолын хавсралт, Төрөөс дэмжлэг үзүүлэх журам батлагдсаны дагуу 2024-2025 оны хичээлийн жилд (Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид, боловсрол судлалын магистрт суралцагч, зарим эрэлттэй мэргэжлээр /Нийгмийн ажил/) хөтөлбөрт шинээр элсэн орсон, үргэлжлүүлэн суралцах шаардлага хангасан суралцагчдад тэтгэлэг олгох болсон.

 Шаардлага хангасан суралцагчид дараах материалыг бүрдүүлсэн байна:

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /оршин суугаа хаягтай/
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа
  4. Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар
  5. Үргэлжлүүлэн суралцагчийн хувьд голч дүнгийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2.7-оос доошгүй байх/
  6. Суралцагчийн өргөдөл
  7. Гэрээ 3 хувь хийнэ
  8. Боловсролын Ерөнхий хуулийн 12.5, Дээд боловсролын тухай хуулийн 12.12-т заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх.

Уг материалыг бүрдүүлэн 2024 оны есдүгээр сарын 20-ны дотор Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод ирж бүртгүүлнэ үү.

                                    ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хариулт үлдээнэ үү