Монгол Улсын Их Сургуулийн Ректорын сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалтыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн А/145 тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага
Боловсрол | Доктор (Рh.D) зэрэгтэй байх |
Мэргэшил | Профессор цолтой байх |
Ажлын туршлага | Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх; Дээд боловсролын сургалтын байгууллагад 6-аас доошгүй жил багшилсан; |
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
- Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia системээс лавлагаа авч болно)
- Эзэмшсэн боловсролын баримт бичгийн (боловсролын зэрэг, цолны үнэмлэх) хуулбар
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх тухай лавлагаа
- Сэтгэцийн өвчин эмгэггүй болохыг нотолсон холбогдох байгууллагын дүгнэлт
- Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримт (Нийгмийн даатгалын дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ын хуулбар, лавлагаа
- Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл (тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна)
- Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
- “4 х 6”-ийн хэмжээний цээж зураг 2 хувь
- Бүрдүүлсэн материалын баталгааны хуудас (Оролцогчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна)
Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн материалыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08:30-аас 06 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, Бага тойрууд байрлах МУИС-ийн хичээлийн I дүгээр байрны 205 тоотод, Бичиг хэргийн ажилтанд өөрийн биеэр материалыг хүлээлгэн өгнө.
Жич: Хүлээн авсан материалыг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэгт албан ёсоор хүлээлгэн өгнө.
Холбоо барих утас: +976-7730-7730 (1602, 1611), 98010244, 99168346
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ