You are currently viewing Боловсрол судлалын шинэ мэргэжилтнүүдээ өлгийдөн авлаа

Боловсрол судлалын шинэ мэргэжилтнүүдээ өлгийдөн авлаа

Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд МУИС-ийн ректорын 1946 оны 84 дүгээр тушаалаар анхны төгсөлтөө хийснээс хойш 2023-2024 оны хичээлийн жилд 79 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ хичээлийн жилд докторын зэрэгтэй 28, магистрын зэрэгтэй 310, бакалаврын зэрэгтэй 2081, нийт 2419 диплом,  энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Боловсрол судлалын хөтөлбөрөөр  2023-2024 оны хичээлийн жилд докторын зэрэгтэй 2, магистрын зэрэгтэй 2, нийт 4 суралцагч амжилттай төгссөн бөгөөд төгсөгчдөдөө эрдмийн баярын мэнд хүргэе. Боловсрол судлалын докторын зэргээ амжиллтай хамгаалсан Г. Гэрэлмаа, Я. Мөнхсайхан болон боловсрол судлалын магистрын зэргээ амжилттай хамгаалсан Ц. Цогт-Эрдэнэ, Т. Төрболд нартаа баяр хүргэхийн ялдамд цаашдын ажил ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

МУИС-ийн Боловсрол судлалын тэнхим

Хариулт үлдээнэ үү