Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол судлалын магистрын (судалгааны) хөтөлбөрийг амжилттай дүүргэж, магистрын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе.
2025–2026 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийг нийт есөн суралцагч амжилттай төгсөж, боловсрол судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлаа амжилттай хамгаалан магистрын зэрэг хүртлээ. Төгсөгчид сургалтын хугацаанд боловсролын онол, арга зүй, судалгааны аргачлалын мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэн эзэмшиж, боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийг амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон мэргэжлийн замналд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.