You are currently viewing Боловсролын судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо

Боловсролын судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС, ШУС, НУС-ийн Боловсролын Судлалын Тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал болж шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, судалгааны үр дүнгээ хуваалцах, судалгаа шинжилгээний ажлын ур чадвараа хөгжүүлэх хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцлоо. Эрдэм шинжилгээний хуралд докторант С. Баясгалан “Генератив хиймэл оюуны хэрэглээнд хувийн мэдээллийн эрсдэл”сэдэвт илтгэлээр тэргүүн байр, докторант Ш. Ариунбаяр “Суралцагчийн бүтээл сэтгэлгээний өөрчлөлт”илтгэлээрээ дэд байр, докторант Ц. Нямаа “Хөтөлбөрийн арга зүй ба суралцахуй” илтгэлээрээ гуравдугаар байр, магистрант Цаснаа “БНХАУ-ын үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн нөхцөл байдал: ӨМӨЗО-ы ЕБС-ийн жишээн дээр” сэдэвт илтгэлээр тусгай байр тус тус эзэллээ. Тус эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн оюутан, удирдагч багш нартаа болон оролцогчдодоо цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

Боловсрол судлалын тэнхим

Leave a Reply