You are currently viewing “Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдвээр лекц, хэлэлцүүлэг боллоо
“Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдэвт лекц, хэлэлцүүлэг. 2023 он

“Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдвээр лекц, хэлэлцүүлэг боллоо

МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн урилгаар ШУ-ны доктор, ШУА-ийн МТТХ-ийн Математикийн салбарын эрхлэгч, Академич Р.Энхбат 2023 оны 11 сарын 20-ны өдөр “Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдвээр лекц уншлаа. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд нийгэм, эдийн засгийн салбарт ялангуяа боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ, эерэг болон сөрөг үр дагавар, ирээдүйн сорилтуудын талаар лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд хиймэл оюун ухаан нь виртуал орчинд хүн бие даан мэдлэг, боловсролоо дээшлүүлэх шинэ нөхцөлийг бүрдүүлж, боловсрол эзэмших ба эзэмшүүлэх үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийгдэж байгааг тодорхой баримт жишээн дээр тайлбарлалаа.

Энэ лекц нь ахисан түвшний суралцагчид, судлаачдад боловсролын судалгаа шинжилгээний орчин үеийн арга зүйг эзэмшихэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хариулт үлдээнэ үү