МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол судлалын тэнхим 2024-2025 оны хичээлийн жилийн “Багшлах эрх олгох сургалт”-ыг танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 41 суралцагсад хамрагдаж “Багшлах эрхийн үнэмлэх”-ээ гардан авлаа.
Тус сургалт нь 22 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд Дархан – Уул аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445-р анги, Прокурорын газар, Гаалийн газрын албан хаагчид хамрагдав.