“Жендэрийн асуудлууд” салбар дундын семинарт урьж байна.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс зохион байгуулдаг цуврал семинарт Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Алтанцэцэг “Монгол улс дахь цалингийн хүйсийн ялгаварлал” сэдвээр илтгэл тавина.

Семинар 12 сарын 10-ны Мягмар гарагийн 17:40 цагт МУИС-ийн хичээлийн 5-р байрны 601 тоот өрөөнд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.