Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор олон улсын ISSN: 2306-3904 дугаартай эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь гадаад хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, орчуулга зүй, олон улс-орон судлал гэсэн чиглэлээр жилд нэг удаа монгол, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадалгаа хийн, шаардлага хангасан 20 орчим өгүүллийг хэвлэн нийтэлдэг.
Сэтгүүл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн, өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай.
Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.
Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим хаяг: mjflc@num.edu.mn; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ
Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 90196968 (П.Энхжаргал)
Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий шаардлага
Бүтцийн шаардлага
Өгүүллийн нэр | Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ. |
Сэтгүүлийн албан ёсны хэл | Монгол, англи хэл. Монголоор бичсэн өгүүлэл англи товч агуулгатай, англиар бичсэн өгүүлэл монгол товч агуулгатай байна. |
Зохиогчийн мэдээлэл | Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харьяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цол, цахим шуудангийн хаяг, ORCID дугаарыг бичих ба бусад албан тушаал, цол, гавьяа шагналыг бичихгүй. Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. /Жишээ нь: *Доктор Ph.D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим, ...@num.edu.mn, ORCID дугаар: .../ |
Товч агуулга | Өгүүллийн агуулгыг товчлон 200 үгэнд багтаан англи болон монгол хэлээр бичнэ. |
Түлхүүр үг | 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, холбоо үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. |
Өгүүллийн хэмжээ | Хүснэгт, зургийн тайлбар болон ном зүйг оруулалгүйгээр 9000 хүртэлх үг байна. |
Үсгийн фонт | Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic |
Үсгийн өндөр | Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; График, диаграмм, зургийн тайлбарыг 10pt өндөртэй үсгээр бичнэ. Ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. Мөр хоорондын зай 1,15 байна. |
Ашигтай талбайн хэмжээ (margins) | A4 (210mm x 297mm) хэмжээтэй, Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 3 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, өгүүллийн хураангуй болон түлхүүр үг хамтдаа нэг tab/догол мөр зайд бичигдэнэ. Монгол хэлээр бичиж буй өгүүлэлд цогцолборын эхэнд догол мөр хэрэглэнэ. Мөрийн эхнээс авах догол мөрийн зай 1 см байна. |
Эшлэл |
|
Ном зүй |
|
Агуулгад тавигдах шаардлага
Төлбөр ба нийтийн хүртээл болгох
Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (88024477 Л.Солонго)
Цахим хаяг: mjflc@num.edu.mn; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ
Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 90196968 (П.Энхжаргал)
“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцын зөвлөл
2021.12.15