Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12-р сарын 13-ны өдөр 439 тоот танхимд амжилттай болж өнгөрлөө.
Хурлыг МУИС, ШУС, ХУС-ын захирал Доктор, Дэд профессор Н.Алтантөгс нээж үг хэллээ. Тус хурал нь 2003 оноос хойш тасралтгүй 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь түрэг судлал, уйгур судлал, түүх археологи, харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж байсан бол сүүлийн жилүүдэд орон судлал, олон улс судлалын чиглэлээр улам өргөжөөд байна.
Энэ жил МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим, Түүхийн тэнхим, МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбарын Антропологи, Археологийн тэнхим, МУИС, УТОУХНУС-ийн Олон Улсын Харилцааны тэнхим, МУБИС, НУХС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхим, ДХИС-ийн Хилийн Албаны Сургууль зэрэг их сургуулиудын нийт 16 оюутан оролцлоо.
Шүүгчээр МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Доктор, Профессор Б.Ганболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын ЭША Д.Батсүх, Монголын Түрэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Лха.Батбилэг нар ажиллаа.
Тэргүүн байрт Б.Эрдэнэсувд /МУИС, УТОУХНУС, ОУХТ-IV/, “Түрэг судлал Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг Казакстан улстай хэрэгжүүлэх гүүр болох нь”, /Удирдагч багш: Д-р. Дэд проф. Б.Чинзориг/, дэд байрт А.Пүрэвсүрэн /МУИС, ШУС, ХУС, Орон судлал (Турк)-IV/ “Дугуйруулж бичсэн руни бичээсийн тухай нэгэн санал”, /Удирдагч багш: Д-р. Дэд проф. Б.Аззаяа/, гутгаар байрыг Б.Дэмбэрэлдодов /МУБИС, НХУС, ТНУС-IV/, “Юань улсын судар”-т тэмдэглэгдсэн “Сайдяньчи (賽典赤-sai dian chi)” хэмээх нэрийг тодруулах нь”, /Удирдагч багш: Д-р. Дэд проф. Д.Идэр/, тусгай байрт Г.Ану /МУИС, ШУС, НУС, Антропологи, археологи-IV/, “Түрэгийн үеийн зарим хүний ясан дээр хийсэн хэмжилтийн судалгаа” /Удирдагч багш: Д-р. /Ph.D/ Дэд проф. Ч.Амартүвшин, МА. Ч.Амарбилэг, МА. М.Үүрийнтуяа/ нар шалгарлаа.
Энэхүү хурал нь жилээс жилд өргөжин, цар хүрээгээ улам тэслээр буй бөгөөд энэ жилийн хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, МУИС прэсс хэвлэлийн газар, “Оюут” урлан, МУИС-ийн Түрэг судлалын төгсөгчдийн холбоо /2011 оны төгсөгчид/ зэрэг байгууллагууд ивээн тэтгэж өөрсдийн байгууллагын ном бүтээлийн дээж, мөнгөн шагналаар оюутан залуусыг шагнаж урамшууллаа.
Мөн “Оюут” урлан нь гурав дахь жилдээ үндэсний бичиг, руни бичиг хослуулсан калиграфийн бүтээлээр байр эзэлсэн оюутнуудыг шагнаж урамшууллаа.
Хуралд оролцсон нийт эрдэмтэн багш, судлаачид, оюутан залуус, зочид та бүхний цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье.
Дээд хөх тэнгэр, доод бараан газар ивээтүгэй.