ХЯТАД СУДЛАЛЫН САЛБАР   

Хятад судлалын салбар нь БНХАУ, Тайваний нийт 10 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд сургалт эрдэм шинжилгээний олон төсөл хөтөлбөр хамтран гүйцэтгэж иржээ. 

Тэтгэлэг, солилцооны хөтөлбөр  

  • Жил бүр 4 оюутанд Тайваны засгийн газрын тэтгэлэг 500 ам.доллар олгодог. 
  • БНХАУ-ын Нанжины Мэдээлэл Технологийн Их Сургуульд 1 жилийн хугацаатай солилцооны хөтөлбөрт суралцах, мөн 3 долоо хоногийн өвөл болон зуны сургалтанд хамрагдаг. 
  • БНХАУ-ын Ухань хотын ШУТИС-д 1 улирал суралцах, 6 долоо хоног хэлний  дадлага хийх, 2-3 долоо хоног зуны сургалтанл хамрагдаг. 
  • БНХАУ-ын Шэнь Ян хотын Багшийн Их Сургуульд 6 долоо хоног хэлний  дадлага хийх, 2-3 долоо хоног зуны сургалтанд хамрагдаг. 
  • БНХАУ-ын Жилинь мужийн Хуяцяо Гадаад хэлний Их Сургуульд оюутан  солилцооны хөтөлбөрт 
  • Тайваны Үндэсний Их Сургууль болон Улс Төрийн Их Сургуульд 1 буюу 2  улирал тэтгэлэгтэй солилцооны хөтөлбөр  
  • Күнзийн институтийн тэтгэлгээр БНХАУ-ын их, дээд сургуулиудад 1-3 сар, хагас  жил суралцах 
  • Хятад хэлний түвшин тогтоох /HSK/ шалгалтын 4-5 зэрэг авсан оюутан  БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үргэлжлүүлэн магистрт сурах давуу эрхтэй 
  • Хятад хэлний түвшин тогтоох /HSK/ шалгалтын 4-5 зэрэг авсан оюутан Күнзийн институтийн тэтгэлгээр үргэлжлүүлэн магистрт сурах давуу эрхтэй болдог. 

ЯПОН СУДЛАЛЫН САЛБАР

Гадаад хамтын ажиллагаа 

 Тус салбар нь Монгол дахь Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Япон сан, Тоокёогийн Гадаад Судлалын Сургууль, Оосакагийн Их Сургууль, Азийн Их Сургууль, Васэдагийн Их Сургууль, Чүүбүгийн Их Сургууль, Риккёо Их Сургууль, Сэншүү Их Сургууль, Шоова Охидын Их Сургууль зэрэг их дээд сургууль болон Энхтайвны Накажима сан, Маэда сан, Япон-Монголын “Солонго” сантай хамтран ажиллаж ирсэн.  

Дотоод хамтын ажиллагаа 

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монголын япон судлалын нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг-JUGAMO, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг байгууллагатай байнга хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, олон улсын хурал, семинарыг зохион байгуулж ирсэн. 

СОЛОНГОС СУДЛАЛЫН САЛБАР  

Солонгос судлалын салбар нь байгуулагдсан цагаасаа хойш БНСУ-ын Солонгос сан, Солонгос Хэлний Үндэсний Хүрээлэн, Сэжун Институт Сан, Зүүн Хойд Азийн Сан, Сөүл Үндэсний Их Сургууль, Ионсей их сургууль, Дангүк их сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж, багш оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс гадна тус байгууллагуудаас ном сурах бичиг, хичээл сургалтын материал, тоног төхөөрөмж хандивлах, анги танхим тохижуулахад бодит тусламж дэмжлэгийг үзүүлж ирсэн. Тухайлбал, БНСУ-ын Сэжун сангаас зохион байгуулдаг цахим болон танхимын солонгос хэл, соёлын заах аргазүйн сургалт, БНСУ-ын Дангүк Их Сургуулиас тогтмол зохион байгуулдаг Солонгос судлаачдыг хөгжүүлэх сургалт, БНСУ-ын KОЙKА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Солонгос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, Зүүн Хойд Азийн сангийн Солонгос судлалын хөтөлбөрүүдэд тус тэнхимийн багш нар тогтмол хамрагддаг.  

ТҮРЭГ СУДЛАЛЫН САЛБАР  

Тус салбар нь Бүгд Найрамдах Турк Улс, Оросын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Унгар улс, Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах Киргиз улс зэрэг олон орны “Түрэг судлал”-ын чиглэлээр ажиллаж буй их дээд сургууль, судалгааны хүрээлэн, төв зэрэг байгууллага хийгээд зарим эрдэмтэн судлаач нартай хамтран төсөл хэрэгжүүлэх, судалгааны ном бүтээл харилцан солилцох, хамтран бичих зэргээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. 

АРАБ СУДЛАЛЫН САЛБАР  

Ази судлалын тэнхимийн Араб судлалын салбар нь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каирийн Их Сургуультай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Ази судлалын тэнхимийн араб судлалын салбарын багш, оюутнууд 1 сараас – 1 жил хүртэлх хугацааны араб хэлний сургалтанд хамрагддаг.  

Тус хөтөлбөрийн оюутнууд 100 гаруй жилийн түүхтэй Каирийн Их Сургуульд урт, богино хугацааны араб хэлний сургалтад хамрагдахаас гадна олон мянган жилийн түүх соёлын арвин баялаг дурсгалтай Египетийн соёл иргэншилтэй танилцах боломжтой.   

ICAS2021