2024 оны 12 сарын 16-ны өдөр Жайкагийн сайн дурын ажилтан, япон хэлний багш Аракава Ёшиэ 2 жилийн хугацааны ажлаа тайлагналаа. Энэхүү тайлангийн хуралд Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын сайн дурын гишүүн хариуцан ажилладаг ажилтан Миёоши Акира болон Ц.Гантулга нар хүрэлцэн ирсэн бөгөөд япон судлалын салбараас Д-р, дэд проф. Ц.Дэлгэрэхцэцэг, Д-р, проф. П.Энхжаргал, Д-р, проф Ц.Онон, ахлах багш Э.Батжаргал, Д-р, дэд проф Д.Майсүлд, Д-р. Э.Тогтуун, Ц.Нэргүй нар оролцов.
Аракава багш нь 2023 оны 1 сарын 25-наас 2025 оны 1 сарын 24-ний хугацаанд Жайкагийн Японы сайн дурын багийн гишүүнээр Монголд ажилласан. Тэрээр суралцагчдын Япон орныг сонирхох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, япон хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд туслах зорилготой ажилласан бөгөөд 2023 оны хаврын улирлаас 2024 оны намрын улирал хүртэл Азийн тэнхимд дунд шатны хэл зүй, анхан болон дунд шатны яриа, сонсголын хичээлүүдийг заасан байна. Мөн хичээл орохоос гадна япон судлалын салбарын түүхэнд ярианы клубыг анхлан санаачлан шинээр байгуулж, оюутнууд болон япончуудын хоорондын харилцааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх олон арга хэмжээг зохион байгуулсан.
Уг клубт япон судлалын салбараас гадна МУИС-ийн япон хэл сонирхон судалдаг олон оюутнууд идэвхтэй оролцож япон хэлний чадвар, япон орон судлалын талаарх мэдлэгээ дээшлүүлжээ.
Тус клубыг 2024 оны 9-р сард албан ёсоор МУИС-ийн албан ёсны клуб болгон бүртгэн авчээ. Үүнээс гадна, 2 жилийн хугацаанд МУИС-ийн оюутнуудад зориулсан давтлага хичээл зохион байгуулсан. Давтлага хичээлээр оюутнууд хичээлийн талаарх мэдлэгээ бататгах, мөн япон соёл, зан заншлаас суралцахын сацуу өөрсдөө бие даан илтгэл хэлэлцүүлэх замаар Япон орны талаарх мэдлэгээ улам хөгжүүлж чадсан гэж үзэж байна.
МУИС-ийн Япон судлалын салбарт сүүлийн хэдэн жил япон мэргэжилтэн ажиллаагүй, япон багш зайлшгүй шаардлагатай байсан энэ үед Аракава багш ажиллаж, бидний ажилд үнэлж баршгүй хувь нэмэр орууллаа.
Ази судлалын тэнхимийн зүгээс Аракава багшид талархал илэрхийлж, цаашдын амьдрал, ажилд нь улам их амжилтыг хүсье.
2024年12月16日にJICAボランティアの荒川芳恵先生の最終報告会がありました。JICAモンゴル事務所からボランティア担当の三好陽氏、ツェレンドルジ・ガントルガ氏が来校し、日本語学科からはデルゲレフツェツェグ先生、エンフジャルガル先生、オノン先生、バトジャルガル先生、マイスルド先生、トグトーン先生、ネルグイ先生が参加しました。
荒川先生は2023年1月25日から2025年1月24日までJICA海外協力隊の日本語教育隊員としてモンゴルに派遣されています。学習者の日本に対する興味・関心が高まり、日本語能力が向上することを目標に、2023年春学期から2024年秋学期にかけてアジア学科で中級文法と初級・中級の会話聴解授業を担当しました。授業の他にも、日本語学科で初となる会話クラブを立ち上げ、学生と日本人との交流を通して相互理解を深める活動を行いました。日本語学科以外からも日本語に興味を持つ多くの学生が参加し、2024年9月に大学のクラブとして正式登録されました。また補習も実施し、授業の復習や日本文化や習慣の紹介、学生による発表等を通して総合的な技能の向上を図りました。
ネイティブと接する機会が乏しかった日本学科にとってこの2年間は貴重なものとなりました。アジア学科より感謝申し上げます。
МУИС, ШУС, ХУС
Ази судлалын тэнхим