• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

Ази судлалын тэнхимийн Бакалаврын судалгааны ажил бичих “Ерөнхий удирдамж” танилцуулах, чиглүүлэх уулзалт боллоо

Ази судлалын тэнхимийн бакалаврын судалгааны ажлын “Ерөнхий удирдамж” танилцуулах, чиглүүлэх уулзалт 2025.03.14-ний 11:00 цагт 439 тоот өрөөнд болж өндөрлөлөө. Жилээс жилд тус тэнхимийн судалгааны ажил бичих оюутны тоо нэмэгдсээр байгаа ба 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд бакалаврын судалгааны ажил бичихээр тус тэнхимийн төгсөх ангийн 24 оюутан сонгож удирдагч багш нараасаа зөвлөгөө, чиглүүлэг авч эхэлсэн байна.

Уулзалтад тус тэнхимийн эрхлэгч Доктор, дэд профессор Д.Ундрах, удирдагч багш, солонгос хэлний багш Б.Ариунбайгаль, Б.Дулмаа болон бакалаврын судалгааны ажил бичихээр сонгосон 24 оюутнаас 20 оюутан оролцлоо. Түүнчлэн бакалаврын судалгааны ажил боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Доктор, дэд профессор Б.Аззаяа, Доктор, дэд профессор Д.Майсүлд, Доктор  Х.Нандин-Эрдэнэ, С. Энхчимэг зэрэг багш нар байлцав.

Тэнхимийн эрхлэгч Д.Ундрах уулзалтыг нээж үг хэлэхдээ “Энэ жилээс бакалаврын судалгааны ажлын ерөнхий удирдамжийг анх удаа боловсруулан гаргаж, бакалаврын ажил бичих чиглүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа нь нэгдүгээрт судалгааны ажлыг улам чанартай болгох, хоёрдугаарт оюутнуудад судалгааны арга зүй, тавигдах шаардлага зэргийг тодорхой байлгах, эрдэм шинжилгээний ажил бичих ажлын зураглалыг гаргаж өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулж, гурван хавсралт бүхий уг удирдамжийг хийж гүйцэтгэсэн.” болохыг дурдлаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Аззаяа удирдамжийн онцлог, агуулга, бүтэц, хүлээж буй үр дүнг танилцуулахын сацуу дараагийн шатанд хийх үйл ажиллагаа болох судалгааны ажлын техникийн шаардлагын талаарх сургалт семинарыг зохион байгуулах тухай мэдэгдсэнээр энэ удаагийн уулзалт өндөрлөв.

Судалгааны ажил бичихээр зорьж буй нийт оюутнууддаа эрдмийн ажлын өндөр амжилт хүсье.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
    2025-12-16
  • 0
    “Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-15
  • 0
    “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна
    2025-12-13
  • 0
    “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-10
  • 0
    Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English