ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн нэр, индекс – Гадаад хэлний орчуулга (Хятад), (Chinese language translation)
Олгох боловсролын зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Мэргэжлийн индекс: 023101
Мэргэжил: Хятад хэлний орчуулга
Мэргэшил: Хятад хэлний орчуулга
Боловсролын зэрэг: Бакалавр
Суралцах хугацаа: 4 жил
"Хятад хэлний орчуулга" хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурьлан Хятад болон гадаад улс орны нийгэм улс төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, сонголтот, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
- Орчин цагийн хятад хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 5 зэрэгт хүрэх үгийн сан, хэлзүйн мэдлэг, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
- Нийгэм улс төр, бизнес, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр хятад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс хятад хэл рүү орчуулах дадал чадвар эзэмшүүлэх
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
- Хятад судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх
- Соёл, ёс суртахуун болон оюуны хувьд өөрийгөө цааш хөгжүүлэх эрмэлзлэлтэй болгож, онол аргазүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх
- Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх
Олгож буй мэдлэг: Хятад хэлний орчуулга мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, орчуулга зүй, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэн
- Хятад хэлийг хэлэхүйн үндсэн дөрвөн чадвараар чөлөөтэй эзэмшсэн, нийгмийн олон хүрээг хамарсан үгийн сангийн өргөн мэдлэгтэй, хэлзүйн гүнзгий мэдлэгтэй
- Эх хэлний баялаг үгийн сантай, зөв бичих болон хэлзүйн дүрмийн мэдлэгтэй, найруулгазүйн онол болон практик мэдлэгтэй
- Хятад судлал болон гадаад улс орон судлалын үндсэн гол ойлголтуудыг мэддэг
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
- Хятадын түүх, газар зүй, хүн ам, соёл, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Боловсролын болон мэдээллийн орчин үеийн технологи ашиглах мэдлэг, чадвартай
Олгож буй чадвар: Хятад хэлний орчуулга мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, орчуулга зүй, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгт түшиглэн монгол болон хятад үндэстний сэтгэхүйн онцлогийг харгалзан санал бодлоо эх болон хятад хэлний бичгийн болон аман хэлбэрээр зөв цэгцтэй илэрхийлэх болон харилцах чадвартай
- Хятад болон гадаад улс оронтой холбоотой нийгэм улс төр, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр хятад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс хятад хэл рүү орчуулах чадвартай
- Хятад судлалын чиглэлээр мэдээлэл цуглуулах, холбогдох баримт мэдээллийг боловсруулах, тодорхой дүн шинжилгээ хийх чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олох, шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах чадвартай
- Бие даан, хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Зорилтот ажлын хүрээнд удирдах болон захирагдах чадвартай
- Мэдлэг, чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барилтай
Уг хөтөлбөр нь анх 2014 оны 3-р сард БШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан бөгөөд нийгмийн хөгжил, зах зээлийн шаардлага болон МУИС-ийн хөгжлийн бодлогод нийцүүлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг шинэчлэн боловсруулсан болно. Үүнд дараахь хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг, заавар, зөвлөмжийн дагуу боловсруулсан.
- Монгол улсын “Боловсролын тухай хууль” (2002)
- Монгол улсын “Дээд боловсролын тухай хууль” (2002)
- “Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар” (2002)
- “Мэргэжлийн хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”(БШУЯ, 2014)
- “Дээд боловсролын шинэчлэлийн зураглал, Дээд боловсролын хөгжлийн бодлогын зорилт”, 2021 он
- “Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүд (хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө)”
- МУИС-ийн хөгжлийн бодлогыг тусгасан гол баримт бичгүүд
Хөтөлбөрийн харъяалал – МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим
Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт: Хятад хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөрөөр 1990-2001 онуудад элсэлт авч сургалт явуулж байсан. БШУЯ-аас 2014 оны 3-р сард мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батласны дагуу 2014 оны 9-р сараас хятад хэлний орчуулга мэргэжлээр элсэлт авахаар хөтөлбөр шинэчлэн боловсруулсан болно.
Хөтөлбөрийн дэд хорооны нэр: МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн хөтөлбөрийн дэд хороо
ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн үндэслэл: Хөтөлбөрийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрөөс баримтлах бодлого, МУИС-ийн хөгжлийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж, өөрчлөн шинэчилж ирсэн. Гадаад, дотоодын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиуд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа, туршлагад үндэслэн, өөрийн сургуулийн онцлогт тохируулан, ажил олгогч, төгсөгчдийн судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн баяжуулж, онол дадлагыг зохистой хослуулсан сургалт явуулснаар мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тухайлбал, хэлний мэдлэг болон хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг нэмэгдүүлэх, интеграцчилах болон модульд шилжүүлэх, орчуулах дадлыг нарийсган мэргэшүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн болно. Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнд суралцагчдын сонгон суралцах багц цаг болон мэргэшүүлэх хичээлүүдийг нэмэгдүүлснээр төгсөгчдийн мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвар дээшлэх бодитой боломж бүрдсэн.
- ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага – Хятад хэлний орчуулга мэргэжлийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хятад хэлний орчуулагч мэргэжлээр сүүлийн жилүүдэд элсэгчдийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа, жил бүр дунджаар 50-60 оюутан элсэж, 35-45 оюутан төгсөж байна. Өнгөрсөн хугацаанд БСШУЯ-наас тус сургуульд олгосон хятад судлалын ангид элсэгчдийн хяналтын тоо буурахгүй хэвээр байгаа нь энэ мэргэжлийн нийгмийн эрэлт хэрэгцээ их байгааг давхар баталж байна.
- Монгол Улсад 16 орчим төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль хятад хэл шинжлэл, хятад хэлний багш, хятад хэлний орчуулагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа нь тус мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
- Тухайн мэргэжлээр төгссөн оюутнууд зөвхөн дээрх мэргэжлээр ажиллах төдийгүй төрийн болон бусад байгууллагад төрөл бүрийн ажлын байранд ажиллаж байгаа нь энэхүү мэргэжлийн хөрвөх чадвар илүү байгааг харуулж байна.
- Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн бусад мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хятад хэлний хичээлүүдийг заавал сонгон судлах гадаад хэлний хичээл болгон орж байгаа, энэхүү хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэхүү мэргэжилтний хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
- Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь хятад хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, хятад үндэстний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн, өөрийгөө цааш хөгжүүлэх болон мэргэжлийн карьерыг тууштай өсгөх эрмэлзэлтэй мэргэжилтэн болон төгсдөг тул нийгмийн олон салбарт энэхүү мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр түвшинд байна.
- Суралцагчдад тавих шаардлага – БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан журам болон МУИС-ийн ректорын тушаалаар баталсан МУИС-д тухайн жилд оюутан элсүүлэх журмыг тус тус баримтлан Хятад судлалын бакалаврын боловсролын зэрэг олгох хөтөлбөрөөр элсэн суралцагчдыг сонгон шалгаруулж суралцуулдаг.
Хятад судлалын ангид элсэн суралцагчдын ерөнхий шалгалтын гадаад хэлний шалгалтын босго оноо 660-аас доошгүй /2012 оны байдлаар/ байна.
Хятад хэлний орчуулга мэргэжлээр төгсөгч нь хэл болон мэргэжлийн хүрээнд дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд:
- Хэл шинжлэл, орчуулга зүй, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгтэй
- Хятад судлал болон гадаад улс орон судлалын үндсэн ойлголтуудын тухай мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
Сургалт-боловсролын ажлын хүрээнд:
- Орчин цагийн хятад хэлийг мэргэжлийн зохих түвшинд чөлөөтэй эзэмшсэн
- Хятадын түүх, соёл, газар зүй, хүн ам, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Хятадын улс төрийн соёл, сэтгэлгээ бүрэлдэхэд нөлөөлсөн үндэсний уламжлалт болон орчин үеийн хууль эрхзүйн тогтолцооны тухай мэдлэгтэй
Практик үйл ажиллагааны болон зохион байгуулах ажлын хүрээнд:
- Хятадын эдийн болон оюуны соёл, гүн ухаан болон ёс зүйн сургаал, онцлогийн тухай өргөн цэгц мэдлэгтэй
- Хятад үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, харилцааны соёл, ёс зүйн талаар мэдлэг эзэмшсэн
Хятад хэлний мэргэжлээр төгсөгч нь дараах цогц чадамжийг эзэмшсэн байна, Үүнд:
- Хэл шинжлэл, орчуулга зүй, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгийг өөрийн танин мэдэхүй болон мэргэжлийн цаашдын үйл ажиллагаанд идэвхитэй ашиглах, монгол болон хятад үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, санал бодлоо эх болон хятад хэлний бичиг болон аман хэлбэрээр учирзүйн цэгцтэй, зөв илэрхийлэх болон харилцах чадвартай
- Хятад судлалын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлэх чадвартай, нийгэм эдийн засгийн олон статистик баримтаас хэрэгтэйг шүүж боловсруулах, үр дүнг бодит үйл ажиллагаанд ашиглах чадвартай
- Хятад болон гадаад улс орны тухай мэдээллийг ойлгох, илэрхийлэх болон дүгнэх чадвар эзэмшсэн, нийгэм улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааны эхийг ам болон бичгээр хятад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс хятад хэл рүү орчуулах чадвартай
- Хятад хэлээр судалгааны өгөгдөл, мэдээллийг тайлбарлаж илэрхийлэх, судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулах чадвартай
- Хятад судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжилж аргазүй, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвартай
- Нийгмийн олон салбарын төрөл бүрийн үйл явцыг харилцан уялдаа холбоотой системтэй задлан шинжлэх үндсэн дээр тайлбар буюу таамаглал дэвшүүлэх загварыг боловсруулах чадвартай
- Хоёр орны дипломат харилцааг бэхжүүлэх, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монгол-Хятадын харилцааны хөгжлийн тулгамдсан асуудлыг задлан шинжилж шүүн тунгаах чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олж эзэмших чадвартай
- Орчин үеийн мэдээллийн технологи ашиглан шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах, түүнийгээ боловсруулсны үр дүнд мэргэжлийн болон нийгэм, ёс зүй, шинжлэх ухааны холбогдох санаа, дүгнэлтийг гаргах чадвартай
- Мэргэжлийн болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
- Төрөл бүрийн эх сурвалжийг ашиглан мэргэжлийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвартай
- Соёл, ёс суртахуун, бие бялдар болон оюуны хувьд цааш хөгжих, мэргэжлийн хувьд өсөх чиг хандлагыг өөртөө зөв тодорхойлж, хэрэгжүүлэх чадвартай
- Ёс зүй, хууль эрхзүй болон үүрэг хариуцлагыг харгалзан өөрийн өмнө тавьсан зорилгодоо хүрэх шургуу цөхрөлтгүй зан төлөвийг төлөвшүүлэх
- Өөрийн хуримтлуулсан туршлагад шүүмжлэлтэй хандаж шаардлагатай үед мэргэжлийн чиг хэлбэрийг өөрчилж хөрвөх чадвартай
- Хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Бие даан болон хамт олон дотор ажиллах, удирдах болон захирагдах чадвартай
- Нийгмийн харилцааны шинж чанарыг ойлгох, нийгэм дэх өөрийн байр сууриа зөв ухамсарлах, олон үндэстний түүхийн болон соёлын өв уламжлалыг хүндлэх чадвартай
- Соёл дамнасан харилцаанд харилцан ойлголцох зарчмыг тогтоох чадвартай
- Орчин үеийн мэдээлэлжсэн нийгэмд мэдээллийн мөн чанар болон ач холбогдлыг зөв ухамсарлаж, улс орны үндэсний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдалд тавигдах шаардлагыг хангаж ажиллах чадвартай байна.
- Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ – Монгол улсын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 30 орчим сургуульд хятад хэлний бакалаврын сургалт явагддаг бөгөөд хятад хэлний орчуулагч, техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжлээр бакалаврын зэргийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарч буй байдал давамгай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Иймээс улс орны хэмжээнд хятад хэлний мэргэжилтэний хөдөлмөрийн зах зээл дээр юуны өмнө орчуулагч мэргэжил их эрэлт хэрэгцээтэй байдаг тул энэхүү хөтөлбөрийг сонгон суралцах элсэгчдийн тоо тогтвортой өсөх хандлагатай байдаг. МУИС-ийн хувьд шинээр энэ мэргэжлийн хөтөлбөрийг нээн сургалт явуулах нь хөдөлмөрийн зах зээлд сайн мэргэжилтэн бэлтгэн нийлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж болно.