Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI)-ийн “Орчуулагчийн анхан шатны бичгийн орчуулгын цогц чадварын туршилт шалгалт”-ыг 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс амжилттай зохион байгууллаа.
Тухайн өдрийн шалгалтанд англи хэлний 12, хятад хэлний 7, орос хэлний 3 орчуулагч сайн дураар бүртгүүлснээр тэдний эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулгын ур чадварыг сорих сорилгоор бичгийн орчуулгын цогц чадварыг шалгалаа. Шалгалтаар орчуулагчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгох бөгөөд орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалт нь орчуулагчийн ба хэлмэрчийн ур чадварын хоёр тусдаа шалгалтын сорилгуудын нэгдэл юм. Уг шалгалтын гол зорилго нь орчуулгын зах зээлд шаардлагатай ур чадвартай мэргэжилтнүүдийг тодорхойлох, үнэлэх, тэдний ур чадварт харгалзах чадамжийн зэргийн гэрчилгээ олгох явдал юм.
Анх удаа зохион байгуулагдсан тус шалгалтанд оролцсон нийт шалгуулагч нар хийгээд зохион байгуулж ажилласан нийт багш нарт талархал илэрхийлж та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Мөн 2025 оны 09-р сард болох орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарийн мэдээллийг дараах хүснэгтээс үзнэ үү.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ