Ази судлал
Ази тив нь дэлхийн хуурай газрын 30%-ийг эзлэх 44 сая хавтгай дөрвөлжин км талбай бүхий эх газарт оршин аж төрж буй үндэстэн угсаатныг хамардаг. Угсаатан үндэстний, төр улсын, нийгмийн олон үзэгдэл, зүй тогтлыг судалж байгаа нь тухайн тивийн судлал болно. Дэлхийн хүн амын 60% нь (4.4 тэрбум хүн) энэ тивд харьяалагдаж байна. Дэлхийн талаас илүү хүн ам бүхий угсаатнуудын нийгэм соёлын онцлог, ялгарал, үзэгдлийг энэ тивийн судлалаар тодорхойлон тогтоодог. Ази тив нь аль ч үзүүлэлтээрээ бусад тивээс их учраас олон бүс нутагт хуваан судлах хандлагатай байдаг.