logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2023-11-15

“ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” НОМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

 

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх бүтээлийн нээлтийн ёслол Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн эрдмийн танхимд боллоо.

     Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг олон салбарын 25 эрдэмтэн хамтран 1 жил гаруйн хугацаанд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг бичсэн болно. Бүтээлийн бүтцийн талаас удиртгал хэсэгт “Монголын нууц товчоон”-ы талаар ерөнхий ойлголт өгөх мэдлэг мэдээллийг агуулсан бол үндсэн хэсэгт тус зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга агуулгыг нь олон нийтэд зориулан хялбаршуулж, уг эхийг баримтлан тайлбарлажээ. Тус бүтээл “Монголын нууц товчоон”-д гарч буй түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоон” болж байна.

     МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэхүү бүтээлийн хэлний багт ажиллалаа. Тодруулбал, бүтээлийн хэлний багийн ахлагчаар Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, МУИС-ийн профессор Ш.Чоймаа, ажлын хэсгийн гишүүнээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, зохиогч, редактораар доктор Э.Мөнх-Учрал, зохиогчоор МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, Академич Д.Төмөртогоо, МУИС-ийн профессор Ц.Шагдарсүрэн, доктор М.Жавхлан, доктор Б.Энхсувд, докторант Э.Жаргалмаа ажиллав.

 

 

 

Хуваалцах
40

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль