Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, тэнхимийн дэргэдэх монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлээс монгол бичгээ өвлүүлэх, сурч эзэмших, хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор нэгдлийн нэрээр нэрлэсэн монгол хэл, соёлын “Хос уянга” монгол бичгийн цахим сонин-ыг эрхлэн Монгол бахархлын өдөрт зориулан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргалаа.
Тус сонинд монголч эрдэмтдийн талаарх танилцуулга, хэл шинжлэл, сурвалж судлалын хялбаршуулсан өгүүлэл, сурвалж бичиг, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн үйл ажиллагаа, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн үйл ажиллагаа, Хэл шинжлэлтэй холбоотой гадаадад болсон шинэ мэдээ, монгол ардын зан заншил, үлгэр домог, оньсого, таавар, үгийн сүлжээ, монгол бичгийн хичээл, монголын үсгийн урлаг, гадаад улс оронд буй монголын түүхэн дурсгал, дурсгалт газрууд, ерөнхий боловсролын сургуулийн “хос уянга” дугуйлангийн үйл ажиллагаа, монгол бичигтэй холбоотой уралдаан тэмцээ, танин мэдэхүй хэл шинжлэл зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд улирал тутам эрхлэн гаргах юм.
Энд дарж сонинтой танилцана уу.