logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2023-09-13

“МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН МАНЖ ДУРСГАЛЫН БҮРТГЭЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО


Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Японы Осака Их Сургуулийн зочин профессор, доктор Б.Түвшинтөгсийн “Монгол Улсын Үндэсний номын сангийн манж дурсгалын бүртгэл” номын нээлт 2023 оны 9-р сарын 4-ний өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот эрдмийн танхимд боллоо. Нээлтэд манай улсын хэл бичгийн эрдэмтэн, судлаачдаас гадна Осака Их Сургууль, Токиогийн Гадаад хэл судлалын Их Сургууль, тус сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хэл судлалын хүрээлэн, Варшавын Их Сургуулийн төлөөлөл, багш, профессорууд оролцов.

МУИС-ийн ШУС-ийн захирал доктор Д.Заяабаатар нээлтийн үгэндээ Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа хэд хэдэн бодлогын үйл ажиллагаа явуулсны нэг нь Монгол Улсын Үндэсний номын сангийн монгол, тод, манж, төвөд зэрэг монгол судлалд холбогдох ном судрын бүртгэл хийх, хэвлэх ажил байсан бөгөөд түүний эхнийх нь монгол гар бичмэл, барын номын бүртгэл нэгэнт 2 ботиор хэвлэгдэн гарсан ба үргэлжлэл болж тус номын сангийн манж дурсгалын бүртгэл ийнхүү хэрэглэгчдийн гар дээр очиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Зохиогч Б.Түвшинтөгс бүтээлийнхээ бүтэц, онцлогийн талаар товч танилцуулан зочдод бүтээлээ гардуулан барив. Тэр бээр Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй манж дурсгалуудыг бүртгэхдээ манж судлалын өнөөгийн түвшний ололт амжилтыг бүтээлчээр тусгасан гэдгээ онцлон тэмдэглэсэн юм. Мөн ахмад эрдэмтэн, доктор Б.Сумъяабаатар тус бүтээлийг үнэлж сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд номзүйн ажлын үнэ цэнийг өндрөөр үнэлэх ёстойг оролцогчдод онцлон сануулсан юм.

“Монгол Улсын Үндэсний номын сангийн манж дурсгалын бүртгэл” хэмээх энэхүү бүтээлд Монгол Улсын Үндэсний номын сангийн Дорно дахины номын хөмрөгт хадгалагдаж буй 6600 гаруй манж ном, Үнэт ховор номын музейд хадгалагдаж буй манж дурсгалыг нэгтгэн бүртгэж, гадаад дотоодын зарим хөмрөгийн цуглуулгатай тулган харьцуулж, манж ном судар, өргөмжлөлд холбогдох мэдээ баримт, түүхэн хүний намтрын товч тайлбар, хөмрөгийн үнэ цэн, ач холбогдлыг тодруулах зураг сэлтийг хавсаргасан нь уншигчдын сонирхлыг татахуйц болсон байна.

Зохиогч бүтээлээ манж хэл бичиг, ном судрын дурсгалыг судлагч, Манжийн түүхийг сонирхогч, монгол орчуулга, номын цуглуулгын түүхийг тодруулагчдад зориулсан бөгөөд уг бүтээлийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр хэвлэжээ.

Хуваалцах
52

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль