МУИС-ИЙН ШУС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР, МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМ БОЛОН БОЛОРСОФТ КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Болорсофт компанитай 2025 оны 02 сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Тус санамж бичгийн хүрээнд талууд үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэхэд монгол хэл, бичгийн өгөгдөл, боловсруулалтын талаар хамтран ажиллах, монгол хэл, бичгийн хэрэглээг дэмжих, оюутан, төгсөгчдийн цагийн ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Талууд оюуны өмчийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх, шударга ёсыг дээдлэх зарчмыг баримтлан ажиллахаа илэрхийлэв.
Мөн МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар Болорсофт ХХК-ийн бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.