logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2025-02-07

МУИС “МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ” 8 БАГЦ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Их Сургууль 2025-2027 онд хэрэгжүүлэх “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийн баримт бичиг, төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. Төслийн нээлтэд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, судалгаа, бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлууд болон монгол хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид оролцов.

МУИС “Монгол хэл шинжлэл” 8 багц төслөө Монгол Улсын Үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Сургуулийн 2025-2030 хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг эрх зүйн баримт бичигт монгол хэл, бичгийг эзэмших, хамгаалах, судлахтай холбогдсон заалт, төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан байна.

Энэхүү “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийг Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, монгол хэл шинжлэлийн сургалт, судалгааны бусад байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд их сургуулийн стандарт монгол хэлний тайлбар толь бичиг, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшинд ангилсан тайлбар толь бичиг; гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж сурах бичгийг олон улсын сурах бичгийн стандарт, аргачлалын дагуу зохиох; монгол хэл, соёл, уламжлалын талаар цахим хичээл боловсруулж бүтээх, түгээх; орчин үеийн хэл шинжлэлийн онолын болон монгол хэлний хэм хэмжээ, хэрэглээний сурах бичиг зохиох; Монголын нууц товчооны цуврал ном бүтээх; орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүйн шинэлэг судалгааг танилцуулах ажээ.


Төслийн нээлтийн үеэр МУИС-ийн ректор Б.Очирхуяг төр, хувийн хэвшлийн байгууллага, судлаачдыг төслийн багтай хамтран ажиллахыг уриалж, мөн “МУИС Монгол хэлний толь бичиг” нэгж төслийн санхүүжилтийг дүрэм журмын хүрээнд шийдвэрлэн, ректорын нэрэмжит ажил болгон хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!

Дүрс бичлэгийг энд дарж үзнэ үү!





Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль