МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 80 ДАХЬ УДААГИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО
Монгол Улсын Их Сургуулийн 80 дахь удаагийн “Эрдмийн баяр” (Өвлийн төгсөлт) ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 2024-2025 оны хичээлийн жилийн энэхүү төгсөлтөөр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн бакалаврын хөтөлбөрийн 6, магистрын хөтөлбөрийн 4, докторын хөтөлбөрийн 1 суралцагч тус бүр сургалтын хөтөлбөрөө амжилттай биелүүлж, диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе!