МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Т.Отгонтуул Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хумболтын Их Сургуульд Эрасмус хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 29-ээс 6 дугаар сарын 14 хооронд ажиллав. Хумболтын Их Сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэн, газар тариалан, цэцэрлэг судлалын хүрээлэнгийн оюутнуудад Орчин цагийн монгол хэлний хичээл зааж, өөрийн судалгааны ажлын талаар лекц уншив. Мөн “Монгол бичиг – уран бичлэг” өдөрлөгийн хамтран зохион байгуулав. 2023 оны 6 дугаар сарын 2-нд Хумболт Форумд болсон “Александр фон Хумболт ба Монголчууд” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төв номын санд судалгааны эх сурвалж, үнэт ховор материалуудтай танилцлаа.