logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-12-02

Багш боловсролын оюутны ур чадварын тэмцээн 8 дахь удаагаа амжилттай боллоо

Энэ жилийн Багшлах ур чадварын тэмцээн 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. МУИС-ийн багш нарын хийсэн судалгаагаар энэ тэмцээнээс оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлага нь багш боловсролын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудтай нийцэхийн зэрэгцээ багш боловсролын хөтөлбөрийн хичээлүүдийг нэгтгэн интеграцчилж орчин үед чухлаар шаардагдах болсон зөөлөн чадваруудыг эзэмшүүлж байна гэсэн үр дүн гарсан. Цаашлаад цалин, хангамж, ажлын ачаалал, нийгмийн өндөр хүлээлт, шаардлага зэрэг бусад хүчин зүйлээс хамааран ЕБС-д багш дутагдалтай байгаа өнөөгийн нөхцөлд багш мэргэжлийг сурталчлах, нэр хүндийг өсгөхөд багшлах ур чадварын тэмцээний ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Тэмцээний 1-р шатанд 13 баг материал ирүүлснээс 9 баг 2-р шатанд шалгарч судалгааны ажлын илтгэлээ хэлэлцүүлж, хичээлийн үзэсгэлэнгээ танилцуулсан бөгөөд 2-р шатнаас байгаль, нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Үүнд:

Байгалийн ухааны салбарт : 

  • Тэргүүн байр: Багш, байгалийн ухааны боловсрол (Хими) хөтөлбөрийн оюутан Б. Алтанцэцэг, Д.Гандолгор, Б.Лхагважаргал, А.Сэржмядаг, Х.Энх-Ананд нар “Шилжилтийн металл” сэдэвт хичээлийн судалгаагаар,
  • Дэд байр: Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн оюутан Б.Оргилмаа, Б.Халиунаа, Д.Ариунтуяа, Н.Лхагвасүрэн нар “Шугаман тэгшитгэлийн системийг орлуулах аргаар бодох” сэдэвт хичээлийн судалгаагаар,
  • Гутгаар байр: Зүүн бүсийн сургуулийн Багш, бага боловсрол хөтөлбөрийн оюутан Г.Сувд-Эрдэнэ, Л.Энхтуул, Э.Гантуяа, У.Марал-Эрдэнэ нар “Бүх бие сүүдэр үүсгэх үү?” сэдэвт хичээлийн судалгаа

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт :

  • Тэргүүн байр: Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан З.Анужин, М.Хонгорзул, Б.Хүслэн-Эрдэнэ, Б.Цэндмаа, А.Жадамба нар “Холбох эгшгийн дүрэм” сэдэвт хичээлийн судалгаа.

  • Дэд байр: Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан Х.Айдос, А.Алтансувд, Б.Анужин, Ё.Золбоо, Ч.Өнөрзаяа нар “Гэсэрийн тууж” сэдэвт хичээлийн судалгаа.
  • Гутгаар байр: Багш, гадаад хэлний боловсрол (Англи) хөтөлбөрийн оюутан Б.Төрмөнх, Б.Сайнзаяа, П.Зулбадам, Б.Уртнасан нар “Daily routine” сэдэвт хичээлийн судалгаагаар тус тус амжилттай оролцлоо.

Багшлах ур чадварын тэмцээнийг чанаржуулан илүү өргөн хүрээнд зохион байгуулахад хамтран ажиллаж ирсэн заах арга зүйн багш нарын хамтлаг, тэмцээнийг бүх талаар дэмжиж ажилладаг ШУС, Зүүн бүс, Баруун бүсийн сургуулиудад багш боловсролын хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль