МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн дэд профессор, доктор М.Жавхлан Эрасмус хөтөлбөрийн хүрээнд Германы Хумболтын Их Сургуульд 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллаж, тус сургуулийн оюутнуудад Орчин цагийн монгол хэл болон Монгол бичгийн хичээл заалаа.
2024 оны 11 сарын 22-ны өдөр Хумболтын Их Сургуулийн Монгол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Ганчимэгтэй хамтран “Монгол бичгийн үсгийн тигийн уламжлалт, өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулсан бөгөөд Берлиний гурван их сургуулийн оюутан, судлаач, багш нар оролцлоо. Тус семинарт Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Дарьсүхбаатар болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй нар оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ.