logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-11-27

“МОНГОЛ ХЭЛНИЙ ЯРИАНЫ ДУГУЙЛАН” НЭЭГДЛЭЭ

2024 оны 11 сарын 21-нд МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэд “Монгол хэлний ярианы дугуйлан” нээлтээ хийлээ. Монгол хэлний ярианы дугуйлан нь Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан мэргэжлийн оюутнуудын сайн дурын үйл ажиллагаа бөгөөд тэдний монголоор ярих ур чадварыг дээшлүүлэх, монгол хэл, соёлын мэдлэгээ тэлэхэд нь туслах зорилгоор тус дугуйланг ажиллуулж эхэллээ. Дугуйланд нэгдсэн монгол оюутнууд ч дэлхийн олон орноос ирсэн гадаад оюутнуудтай танилцаж нөхөрлөх, гадаад хэлний мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжтой. Уг дугуйлангийн зөвлөх багшаар Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулга, доктор Л.Халиун  нар ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд монгол, япон, солонгос, орос, хятад зэрэг 30 гаруй оюутан оролцсон бөгөөд тэдэнд ахлах багш Ч.Баттулга “Гадаад хүн монгол хэл сурч сургаж ирсэн түүх (XX зууны сүүл үеэс одоо хүртэл)” сэдвээр лекц уншиж, харилцан ярилцав.




Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль