logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-11-05

ПРОФЕССОРЫН СУДАЛГААНЫ СЕМИНАР БОЛЛОО

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын судалгааны семинарыг тэнхимийн профессор Т.Отгонтуул удирдаж, докторант Ри Юүнжин “Адуутай холбоотой монгол, солонгос хэлний үг хэллэгийн судалгаа” сэдвээр судалгааны ажлаа танилцуулав.

Семинарт БНСУ-ын Данкүк Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор, профессор Рю Бёнжэ, ШУТИС-ийн багш, доктор Д.Сэрдарам, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, докторант Ш.Булгангэрэл, ӨМИС-ийн докторант Алтаншагай болон магистрант, докторант нар оролцож санал бодлоо солилцож, зөвлөгөө өгөв.

Профессор Т.Отгонтуул 20 дугаар зууны манлай хүлэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү болон Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш судлаачдын оролцсон “Монгол адууны нэвтэрхий толь” төслийг удирдаж 2016 онд хоёр боть хамтын бүтээл хэвлүүлсэн билээ. Төслийн үр дүнд монгол адуутай холбоотой судалгаа хийж буй гадаад, дотоодын судлаачдын хамтарсан үйл ажиллагаа өргөжиж Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнд Өвөр Монголын Их Сургуультай хамтарсан төсөл хэрэгжиж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хангүг Гадаад хэлний сургуулийн доктор, Юүн Жисү, Бүгд Найрамдах Унгар Улсын Элтэ Их Сургуулийн докторант Корнела Бан нар Монголд хээрийн дадлага хийж, судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулжээ.

Дэлхийн олон улс, үндэстэн адууг чухалчлан үздэг боловч адууг эрхэмлэж дээдлэх монголчуудын соёл, ёс заншил, эх сурвалж баялаг, өөрсдийн ялгарах өвөрмөц онцлогоо өнөө хүртэл хадгалж яваа нь судалгааны олон салбарт судлагдахуун болсоор байна.




Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль