logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-11-02

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2024” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа. Оюутнуудын ангилалд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс 4 оюутан шалгарлаа.


Дэд байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2 дугаар ангийн оюутан Ч.Өнөрзаяа.   “Нэгэн үсгийн эрдэм” бүтээлээр


Гутгаар байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Б.Ичиннорвоо. “Чингис хааны билиг сургаал” бүтээлээр


Тусгай байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн I ангийн оюутан Т.Цэрэнням. “Эрдэнийн сан субашид” бүтээлээр


Тусгай байр: МУИС-ийн  Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн II ангийн оюутан Ү.Энхжин. “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээр

Оюутан Ч.Өнөрзаяа, Б.Ичиннорвоо, Т.Цэрэнням, Ү.Энхжин нарт баяр хүргэж, амжилт хүсье.

Шагналыг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 16-ыг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нийтэд толилуулна.

Олон улсын үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.

Тус олон улсын үзэсгэлэнд 170 гаруй бүтээл ирснээс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, Францаас улсаас бүтээлээ илгээжээ.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!
Холбоосыг энд дарж үзнэ үү!
Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль