МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛЫН “ИХ УУЛЗАЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР, СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн монгол судлалын салбарт судалгаа шинжилгээний ажил хийж байгаа залуу эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг олон нийтэд танилцуулах, сурталчлах; хэл шинжлэл, утга зохиолын салбарт залуу эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг судалгааны ажлын арга барил сайжруулах, дадлага туршлагаа нэмэгдүүлэхэд нь туслах; мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үе үеийн эрдэмтэн судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор жил бүр “Их семинар, спорт өдөрлөг” зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Их уулзалт” семинарыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль Монгол бахархлын өдөр зохион байгууллаа.
Семинарын хүрээнд “Сургалт, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйл”, багш ажилтны товч танилцуулга, докторын судалгааны ажлын сургалт судалгаа дахь бодит хэрэгжилт, тухайн салбар нэгжийн сургалт, судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.