Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Оюутны зөвлөл, Төгсөгчийн холбоо “Чингэлтэй хайрханд хамт алхъя” явган аяллыг 024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү явган аялал нь байгаль орчныг хамгаалах, монгол соёл уламжлалыг таниулах, мэргэжлийн хөтөлбөр сурталчлах зорилготой юм. Аялалд тус тэнхимийн багш нар, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл шинжлэл (Монгол)”, “Хэл, уран зохиол (Монгол хэл)” хөтөлбөрийн бүх түвшний оюутан, монгол хэлний бэлтгэл ангид суралцаж буйд гадаад оюутан, ахисан түвшний суралцагч, төгсөгчид оролцлоо.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим тус явган аяллыг уламжлал болгож, жил бүр зохион байгуулна.