logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-10-28

МУИС-ийн оюутан “WRICOS 2023-2024” эсээ бичлэгийн уралдаанд түрүүллээ

Торгоны замын эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, түүх, соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, Торгоны зам судлалыг бие даасан эрдэм шинжилгээний салбар болгон хөгжүүлэхэд хамтран ажилладаг профессор, судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэм шинжилгээний сүлжээ болох SUN (SILK-ROAD UNIVERSITIE NETWORK) байгууллага нь жил бүр торгоны замын их дээд сургуулийн оюутнуудын дунд торгоны замын улс орнуудын хэл, соёлын олон талт байдлыг дэмжих зорилготойгоор эсээ, шүлэг, фото зургийн уралдаан зарладаг билээ. МУИС SUN байгууллагын албан ёсны гишүүн бөгөөд жил бүр оюутнууд маань тус уралдаанд оролцож иржээ.

Энэ удаагийн “WRICOS 2023-2024” эсээ бичлэгийн VII уралдаан нь “Торгоны зам дагуух улс орнууд ба модод”, “Торгоны зам дагуух улс орнуудын байгаль, газар нутагт орчин цагийн уур амьсгалын нөлөөлөл ба модод” гэх хоёр сэдвийн аль нэгийг сонгон бичих байв.

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Хэл шинжлэл (Монгол) хөтөлбөрийн  IV түвшний оюутан, тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн тэргүүн Э.Бямбасүрэн “Торгоны зам дагуух улс орнуудын байгаль, газар нутагт орчин цагийн уур амьсгалын нөлөөлөл ба модод” сэдэвт бичвэрээр оролцож шилдгээр (GRAND PRIZE) шалгарч 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Итали Улсын “Naples L’Orientale” их сургуульд зохион байгуулагдах “SUN”-ын IX удаагийн Ерөнхий Ассамблейн шагнал гардуулах ёслол болон соёлын аялалд оролцох нэр хүндтэй урилгын эзэн боллоо.

Шилдгээр шалгарсан энэхүү бүтээлийг олон хэлээр орчуулж цахим ном болгон нэг жилийн хугацаанд “SUN”-ын албан ёсны веб хуудаст байршуулжээ.

Холбоосыг энд дарж үнзэ үү!

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль