МУИС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутны зөвлөл байгуулах хурал 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болов. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл шинжлэл (Монгол хэл)”, “Хэл, уран зохиол” хөтөлбөрт суралцаж буй 8 ангийн 23 оюутан тус хуралд оролцов.
Энэхүү хурлаас “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн гуравдугаар түвшин оюутан А.Жадамбыг оюутны зөвлөлийн дарга, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн хоёрдугаар түвшин оюутан М.Адъяасүрэнг оюутны зөвлөлийн нарийн бичгийн даргаар сонгов.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн
Удирдах зөвлөлийн гишүүд:
- А.Жадамба (Оюутны зөвлөлийн дарга)
- М.Адъяасүрэн (Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга)
- Э.Эмүжин
- С.Тамир
- М.Хонгорзул
- У. Номин-Эрдэнэ
- Э.Лхагвасүрэн
- П.Номин-Эрдэнэ
- Ё.Золбоо
- Э.Бямбасүрэн
- Б.Мөнхцэцэг
- М.Хонгорзул
Гишүүд:
- Б.Хүслэн-Эрдэнэ
- Х.Айдос
- З.Анужин
- Б.Дарьсүрэн
- Ч.Чимэддолгор
- Ч.Пүрэвсүрэн
- Б.Анужин
- Б.Маралмаа
- И.Анужин
- Г.Маралмаа (Х/ш-2)
- Ч.Өнөрзаяа
- Б.Солонго
- Т.Хонгорзул
- Д.Даваацэцэг
- О.Сувд-Эрдэнэ
Оюутны зөвлөл нь цаашид тэнхимийн багш, төгсөгчдийн холбоо, оюутнуудын харилцааг зохицуулахад анхаарч ажиллах юм. Мөн оюутнуудын сурах, хөгжих орчин зэрэг тулгамдаж буй асуудлуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим оюутны зөвлөлийн дарга:
Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан А.Жадамба


