Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулдаг ЕБС-ийн монгол хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх зургаа дахь удаагийн “Боловсролын анги” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим тус хөтөлбөрийн бүртгэл, шалгаруулалтыг хариуцах ба Өвөр Монголын Их Сургууль сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгоно.
Энэхүү хөтөлбөрт нийслэлийн болон 21 аймгийн ЕБС-ийн монгол хэлний (хөтөлбөрт хамрагдаж байгаагүй) 45 багшийг хамруулна. Багш нарын Улаанбаатар-Хөххот, Хөххот-Улаанбаатар хооронд зорчих замын зардал, суралцах хугацааны байр, хоолны зардал (10 хоног)-ыг зохион байгуулах тал хариуцна.
Сонирхсон багш нар хүснэгт дэх мэдээллийг хүсэлтийн хамт mongolian.linguistics1945@gmail.com хаягаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү!