XVI-XVII зууны үеийн Монголын түүх, соёлын үнэт дурсгалын нэг болох Халхын Цогт тайжийн “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ой 2024 онд тохиож байна. Энэ удаагийн “Профессорын судалгааны семинар”-аар тус ойг тохиолдуулан уран бичээч Онолт Тогообатын Жамъянсүрэн “Дуутын хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ. Сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.