Монгол Улсын Их Сургууль болон Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн хооронд хэрэгжүүлж буй Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш, тус тэнхимийн багш, доктор Ракош Атилла нар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, цуврал семинар зохион явуулах тул сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.