“ХОС УЯНГА” НЭГДЛИЙН ЗУНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол үндэсний баатар Чингүнжавын нэрэмжит, Хөвсгөл аймгийн хошой тэргүүний сургууль Бүрэнтогтох ЕБС-д үүсгэн байгуулсан Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн салбар дугуйлангийн багш, сурагчдад “Монгол уран бичлэг” зуны сургалтыг 2024 оны 8 дугаар сарын 1-5-ны өдөр зохион байгууллаа. Багц хичээлийг заан сургасан “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан, “Хос уянга” нэгдлийн гишүүн, Монголын сайхан бичигтэн Б.Хүслэн-Эрдэнэд талархал илэрхийлье.