logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-05-11

МУИС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМ “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим 2023-2024 оны хичээлийн жилийн “Монгол хэл, соёлын өдөрлөг”-өө “Чингис хааны хүрээ” жуулчны баазад 2024 оны 5-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Монгол хэл, үндэсний соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилготой тус өдөрлөгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, төгсөгчид болон монгол хэлний бэлтгэл анги (гадаад оюутнууд)-д суралцаж буй АНУ, БНСУ, Япон Улс, БНХАУ, ОХУ зэрэг 10 гаруй улсын оюутнууд оролцлоо. Монголын Үндэсний Бөхийн Холбоо хамтран ажиллаж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн 2014 оны төгсөгч Т.Түмэндэмбэрэл, Улсын засуулууд болон Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн сумын заан, залуу бөхчүүд монгол бөхийн соёл, уламжлал, жаяг дэгийг танилцуулав.
Тэнхимийн багш, суралцагчид монгол хэл шүлгийн цоморлог уншиж, монгол бичгийн уран бичлэгийн үзүүлбэр болон морин хуурын аялгуу, уртын дуу, ардын бүжиг, ерөөл магтаал зэрэг язгуур урлагийн тоглолт сонирхуулан, монгол тоглоом наадгайн тэмцээн зохион байгууллаа. Мөн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим төгсөгчийн холбооны тэргүүн, доктор Д.Уртнасан, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш, доктор Л.Чулуунбаатар, удирдах зөвлөлийн гишүүн, докторант Н.Оюундарь нар “Төгсөгчийн холбооны цаг”-аар мэргэжлийн үнэ цэн, төгсөгчийн холбооны ажлын төлөвлөгөөний тухай танилцуулсан юм.










Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!
Хуваалцах
56

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль