Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль Олон хэлний шалгалтын төв байгуулж, Олон улсын монгол хэлний түвшин тогтоох шалгалт (TOMFL)-ын туршилтын хувилбарыг авсан билээ (2 сарын 21-ний өдөр). Өнөөдөр TOMFL-ын анхны албан ёсны шалгалтыг зохион байгуулсан бөгөөд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Итали, БНСУ-ын иргэд шалгалтад хамрагдав.