МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх төвөд хэл бичгийн дугуйлангийн ээлжит семинар 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 14:20 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байр, 439 тоот өрөөнд болж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж бичиг, төвөд судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Д.Наранцэцэг “Богд Зонхавын намтрын төвөд монгол хувилбарууд” сэдэвт лекц уншив.