Төвөд хэл бичгийн дугуйлангийн семинар
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх төвөд хэл бичгийн дугуйлангийн ээлжит семинар 2024 оны 02 сарын 15 өдөр СУИС-ийн театрын урлагийн сургуулийн захирал, хэл бичгийн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Даваасүрэн “Монгол лам нарын бүтээлийн шинэчилсэн бүртгэл, Шива ширээтийн хүрээний лам нарын бүтээлийн ангилал”, “Цахар гэвш Лувсанчүлтэмийн тотгорын зурхайн бүтээл” сэдэвт лекц уншив.