“Төвөд хэл бичгийн дугуйлан”-гийн семинараар Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор О.Дэмчигмаа “Төвөд үсгийг дуудах монгол аялга, онцлог ялгаа”, “Төвөд-монгол уламжлалт толь бичгүүдийн тойм” сэдэвт лекц уншиж, профессор Д.Бүрнээ оюутан суралцагчдад төвөд хэл бичиг сурах арга барилын талаар зөвлөгөө өгөв.